2013-09-27
.... Хүнийг таньж  нөхөрлөж найзлана гэдэг чинь  шинжлэх ухаан шиг том зүйл байдаг юм бишүү. Буруу таньсан найз аминд ч хүрэх аюултай байдаг бол сайн найз амь, амьдралыг ч аврах үе байдаг аж... Нэгэн цагт нөхөрлөж явсан анд алдаж эндэхийн цагт түлхэхгүйн ухаанд, үл ойлголцон муудахад үүрдийн мэт бодож явахгүйн үнэнд БИ найз хэмээх нэр зүүлгэсэн хэдэн нөхөддөө муу санахгүй, бурууг хийхгүй ээ. Үгийн мууг хааяа хэлж мэдэх ч сэтгэлийн гүнд өмөөрч явдаг тийм л хэдэн найзууд минь...

 

...
2013-07-15


Ганган сайвар өдрүүд өнгөрнө үү яав

Гангар харцандаа хайраа би нуулаа даа

Алтай шиг түшигтэй аавын хүүд дасаад

Алаг хорвоод амьдрах л сайхан байна

Навчис алтраад хорвоо буцах цагаар

Намайг л  гэсэн нэг харцыг тань боддог доо

Хайртай хайртай гээд тавилангаа яалтай вэ

Ханьлах нь үгүй чи минь амгалан байгаасай *амгалан  байгаасай*

Ингэн буйлаан нулимс эвлэнэ үү яана

Ижилгүй хайрандаа гунигаа нуулаа даа

Инээд шиг гэрэглтсэн хүний үрийг дасгаад

Итгэл дутуу чиг хайрлах л сайхан байна

Цасан будраад хорвоо зүүдлэх цагаар

Цаанаа жавхаалаг төрхийг тань боддог доо

Даслаа даслаа гээд ...

2013-04-17
Цаг хугацаа гэдэг дэндүү хордон өнгөрдөг хэрнээ яг одоо л гацчихсан мэт. Өвөл хавар 2 нэг нэгнээ дэндүү их санасан болохоор салж ядан байх шиг. Нэг бол нэг нэгэндээ гомдчихоод тулж уулзахгүй ч байгаа юм шиг. Ямартай ч хавар мөртлөө өвөл шиг хачин өдрүүд үргэлжилсээр л. Хаврын сүүл сар хэдий нь гарсан ч гадаа цасанд хучигдаж, гудамжинд хүмүүс мөсөн дээр халтирч унацгаах нь сонсогдох юм... Сонин хавар вэ... цаг уг нь явсаар л байгаа юмсан......
2013-04-09

Модод гөлөглөж, ногоо хэнзэлдэг 4 сар биш билүү, цаанаа л нэг бүх юм барсгар байх юм. Ирж яваа цаг гэж сэтгэлээ нэг аргадавч гөлөглөх мод, хэнзлэх ногоо, ичсэн амьтдын сураг алга. Миний сэтгэлийг дагаад эргээд намар ирчихсэн юм болов уу. Хэрвээ намайг баярлан инээвэл хавар чи ирэх үү, хашгаран хуйлрах салхи чи намдах уу, үдшийн нар эгшиглэнтэй жаргаж, эгээ л сэтгэлийг догдлуулах болов уу. ХАВАР би чамайг ирүүлэхийн тулд гуниг дүүрэн сэтгэлээ хөөргөж нэг догдлуулья. Уйлуулаад одсон хүний үрийг ч мартья. Хэрвээ чи хүсвэл би дахин дурлъя. Хэнд ч хамаагүй, дахиад гуниж уйлсан ч яах вэ. Чи ирж л ...

2013-04-03

Хэзээ ч бүтэшгүй зүйлсийг хааяа ганцаараа мөрөөдөн суух дуртай ч зүгээр л мөрөөдөл юмдаа гэж араас нь гуниглаж суух юм. Гэхдээ ядаж мөрөөдөж чадаж байна даа. Дэндүү их зүйлс бодож, түүндээ төөрөлдөхөөрөө заримдаа мөрөөдөж ч чадахгүй болох мэт. Яг одоо л тийм болчихсон мэт байна. Балчирхан багадаа хайрт ахтайгаа хичнээн л бол хичнээн элдвийг мөрөөдөн ярьж суудагсан. Өнөөдөр та миний дэргэд алга. Магадгүй тэр мөрөөдөж байсан газраа байгаа байх. Гэхдээ дэндүү эрт яараад явчихсын бишүү ахаа. Санаад байна. Хүнд хэцүү үе тохиох бүрт таныг л санаад байна. Та санаж байна уу, дүүгээ их уйланхай байса...

2013-03-25

Хайр гэж хариу нэхээгүй сэтгэлийг хэлнэ гэлүү

Хайртай хүнээ хүнийх болсон ч жаргал ерөөн  үдэх  билүү

Хэцүү байсан ч бүхнээ зольж сэтгэлээ баясгана гэлүү

Хайр гэдэг ердөө л хараад суухын нэр юмуу

Гэхдээ би тэгж чадахгүй нь ээ

Хүнийх байсан ч хамаагүй өөрийн болгож  

Холоос биш хажуунаас нь харж суумаар байна

Хайрласныхаа хэрээр өөрийгөө хайрлуулж

Хамаг бүхнээс харамлаж, минийх гэж зарламаар байна

...
2013-03-25

Харгуйн дунд өнөөх урт модон сандал

Хаашаа яваад одоо ирж байгаам гэсэн шиг

Харах тусам гомдол нэхэн өмөлзөх хүүхэд шиг харагдаад

Хамтдаа удаан, удаан саатмаар сэтгэл догдлууллаа

Энэ л сандал дээр гуниг уйтгараа гээж

Их л холын аянд гарсанаа санах юм

Эргээд ирэхдээ ч бас нэг гуниг тээсээр

Өмнөх шигээ бүхнийг мартан суунам

Намрыг үдэж, өвлийг энд л өнжиж

Хаврыг тэсгэл алдан хүлээсэн нь саяхан мэт

Намайг аргадаж нэг үг хэлээгүй ч

Хамгийн ихээр тайвшруулдаг чамайг

Бороонд догдолж, цасанд дурлаж, салхинд атаархаж

Байгаагаасаа ихийг хүсэж шаналгаж байдаг зүрхэндээ

Хаан сэнтий ...

2013-01-24

“Түвшин баяртай яваарай”

 

Гангар цагаан үүлсийн дороо

Гангар хүү минь жаргаж яваарай

Дэлгэр эрдмээр дэлхийг чимээд

Дээдсийн нутгаа хайрлаж яваарай

Дахилт:

Тэнгэр эцгийн алган дээрээс

Тэмүүлэн нисээд л ирсэн юм аа

Сод магнай алаг үр минь

Тод мэлмий баясааж төрсөн юмаа

 

Ээжийн цагаан хайран дээрээ

Эрхэлж хүү минь эрийн цээнд хүрээрэй

Өндөр тэнгэрийн анирийг чагнаад

Өвгөдийн алдрыг өргөж яваарай

 

 Дахилт:

 

Торгон цагаан аялгуу дундаас

Торниж хүү минь эр хүн  болоорой

Түрлэг дүүрэн түмнээ түшин

Түвшин баяртай жаргаж яваарай

Дахилт:

 

...
2013-01-22

Хааяа би чамаар хардуулж

Гэмгүй байсан ч зэмлүүлэхийг хүсэх юм

Хачин хүсэлдээ дэндүү автаж

Гэнэн зангаар дэггүйтмээр болох юм

Хайртай л бол хармалдаг биз дээ

Хайргүйдээ чи ингэдэг юмуу гээд тунимаар болох юм

Аргадуулж эрхлэн нулисаа арчуулахдаа хайранд чинь бялуурч

Ахиад ингэхгүй ээ гээд буруутан шиг өмөлзмөөр байх юм

...
2013-01-09

Хараад, хараад л суумаар хайрандаа

Хааяа яагаад тунидаг юм болоо

Сэтгэл хүртэл сэмэрч гуниглахад

Сэмхэн өөртөө бодлын манан татах юм

Алдуурч тэмүүлсэн сэтгэл

Аргадаж хааяа сөгдөхөөрөө

Амраг чамдаа сэм гомдож

Ганцхан өөртөө гуниг тээх юм

Хайртай гэдэгтээ эргэлзээгүй ч

Хааяахан төрдөг гунигаа хэнд ч хэлэхгүйн үнэнд

Халамж, сэтгэл тутмагхан чамаасаа

Хагацаж салж чадахгүй тавилантайгаа эвлэрэх үү

...