Хайр гэж хариу нэхээгүй сэтгэлийг хэлнэ гэлүү
Хайртай хүнээ хүнийх болсон ч жаргал ерөөн үдэх билүү
Хэцүү байсан ч бүхнээ зольж сэтгэлээ баясгана гэлүү
Хайр гэдэг ердөө л хараад суухын нэр юмуу
Гэхдээ би тэгж чадахгүй нь ээ
Хүнийх байсан ч хамаагүй өөрийн болгож
Холоос биш хажуунаас нь харж суумаар байна
Хайрласныхаа хэрээр өөрийгөө хайрлуулж
Хамаг бүхнээс харамлаж, минийх гэж зарламаар байна