Хараад, хараад л суумаар хайрандаа
Хааяа яагаад тунидаг юм болоо
Сэтгэл хүртэл сэмэрч гуниглахад
Сэмхэн өөртөө бодлын манан татах юм
Алдуурч тэмүүлсэн сэтгэл
Аргадаж хааяа сөгдөхөөрөө
Амраг чамдаа сэм гомдож
Ганцхан өөртөө гуниг тээх юм
Хайртай гэдэгтээ эргэлзээгүй ч
Хааяахан төрдөг гунигаа хэнд ч хэлэхгүйн үнэнд
Халамж, сэтгэл тутмагхан чамаасаа
Хагацаж салж чадахгүй тавилантайгаа эвлэрэх үү