Хааяа би чамаар хардуулж
Гэмгүй байсан ч зэмлүүлэхийг хүсэх юм
Хачин хүсэлдээ дэндүү автаж
Гэнэн зангаар дэггүйтмээр болох юм
Хайртай л бол хармалдаг биз дээ
Хайргүйдээ чи ингэдэг юмуу гээд тунимаар болох юм
Аргадуулж эрхлэн нулисаа арчуулахдаа хайранд чинь бялуурч
Ахиад ингэхгүй ээ гээд буруутан шиг өмөлзмөөр байх юм