Цаг хугацаа гэдэг дэндүү хордон өнгөрдөг хэрнээ яг одоо л гацчихсан мэт. Өвөл хавар 2 нэг нэгнээ дэндүү их санасан болохоор салж ядан байх шиг. Нэг бол нэг нэгэндээ гомдчихоод тулж уулзахгүй ч байгаа юм шиг. Ямартай ч хавар мөртлөө өвөл шиг хачин өдрүүд үргэлжилсээр л. Хаврын сүүл сар хэдий нь гарсан ч гадаа цасанд хучигдаж, гудамжинд хүмүүс мөсөн дээр халтирч унацгаах нь сонсогдох юм... Сонин хавар вэ... цаг уг нь явсаар л байгаа юмсан...