Ганган сайвар өдрүүд өнгөрнө үү яав
Гангар харцандаа хайраа би нуулаа даа
Алтай шиг түшигтэй аавын хүүд дасаад
Алаг хорвоод амьдрах л сайхан байна
Навчис алтраад хорвоо буцах цагаар
Намайг л гэсэн нэг харцыг тань боддог доо
Хайртай хайртай гээд тавилангаа яалтай вэ
Ханьлах нь үгүй чи минь амгалан байгаасай *амгалан байгаасай*
Ингэн буйлаан нулимс эвлэнэ үү яана
Ижилгүй хайрандаа гунигаа нуулаа даа
Инээд шиг гэрэглтсэн хүний үрийг дасгаад
Итгэл дутуу чиг хайрлах л сайхан байна
Цасан будраад хорвоо зүүдлэх цагаар
Цаанаа жавхаалаг төрхийг тань боддог доо
Даслаа даслаа гээд тавилангаа яалтай вэ
Дэргэд минь үгүй чи минь амгалан байгаасай *амгалан байгаасай*
Анир намуун замилан хатуурхана уу яана
Алаг нүдэндээ би хүслээ нуулаа даа
Ангир жигүүртэй гэгээн хайрыг нисгээд
Амин дэлхийдээ дуулах л сайхан байна
Газар инээж хорвоо сэрэх цагаар
Галтай цайлган нэг заяаг тань боддог доо
Итгэлээ итгэлээ гээд тавилангаа яалтай вэ
Ирэх нь үгүй чи минь амгалан байгаасай *амгалан байгаасай*
http://www.youtube.com/watch?v=0-M3SB61cZY