2013-04-09
Чи ирж л байвал. ...

Модод гөлөглөж, ногоо хэнзэлдэг 4 сар биш билүү, цаанаа л нэг бүх юм барсгар байх юм. Ирж яваа цаг гэж сэтгэлээ нэг аргадавч гөлөглөх мод, хэнзлэх ногоо, ичсэн амьтдын сураг алга. Миний сэтгэлийг дагаад эргээд намар ирчихсэн юм болов уу. Хэрвээ намайг баярлан инээвэл хавар чи ирэх үү, хашгаран хуйлрах салхи чи намдах уу, үдшийн нар эгшиглэнтэй жаргаж, эгээ л сэтгэлийг догдлуулах болов уу. ХАВАР би чамайг ирүүлэхийн тулд гуниг дүүрэн сэтгэлээ хөөргөж нэг догдлуулья. Уйлуулаад одсон хүний үрийг ч мартья. Хэрвээ чи хүсвэл би дахин дурлъя. Хэнд ч хамаагүй, дахиад гуниж уйлсан ч яах вэ. Чи ирж л байвал.

Бичсэн: Muugi | цаг: 16:31 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax