2013-03-25
Уртаас урт модон сандал дээрээ....

Харгуйн дунд өнөөх урт модон сандал

Хаашаа яваад одоо ирж байгаам гэсэн шиг

Харах тусам гомдол нэхэн өмөлзөх хүүхэд шиг харагдаад

Хамтдаа удаан, удаан саатмаар сэтгэл догдлууллаа

Энэ л сандал дээр гуниг уйтгараа гээж

Их л холын аянд гарсанаа санах юм

Эргээд ирэхдээ ч бас нэг гуниг тээсээр

Өмнөх шигээ бүхнийг мартан суунам

Намрыг үдэж, өвлийг энд л өнжиж

Хаврыг тэсгэл алдан хүлээсэн нь саяхан мэт

Намайг аргадаж нэг үг хэлээгүй ч

Хамгийн ихээр тайвшруулдаг чамайг

Бороонд догдолж, цасанд дурлаж, салхинд атаархаж

Байгаагаасаа ихийг хүсэж шаналгаж байдаг зүрхэндээ

Хаан сэнтий болгоод хамт явах юмсан

Хажууд нь догдлол бүхнээ хатан болгож залахсан

Уйлсан ч, инээсэн ч чамтай хамт байж

Уртаас урт он жилүүдийг үдэхсэн

Бичсэн: Muugi | цаг: 14:58 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Надад ч бас яаг ийм сандал нэг би, гуниглах бүрдээ очдог хэрнээ баярлаж, аз жаргалтай үедээ мартчихдаг хэ хэ. Өнөөдөр очноо тэр сандал дээрээ хэ хэ сэтгэл санаа сайхан байгаа юм чинь баярлах
Бичсэн: хосоо (зочин) цаг: 15:17, 2013-03-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax