“Түвшин баяртай яваарай”
Гангар цагаан үүлсийн дороо
Гангар хүү минь жаргаж яваарай
Дэлгэр эрдмээр дэлхийг чимээд
Дээдсийн нутгаа хайрлаж яваарай
Дахилт:
Тэнгэр эцгийн алган дээрээс
Тэмүүлэн нисээд л ирсэн юм аа
Сод магнай алаг үр минь
Тод мэлмий баясааж төрсөн юмаа
Ээжийн цагаан хайран дээрээ
Эрхэлж хүү минь эрийн цээнд хүрээрэй
Өндөр тэнгэрийн анирийг чагнаад
Өвгөдийн алдрыг өргөж яваарай
Дахилт:
Торгон цагаан аялгуу дундаас
Торниж хүү минь эр хүн болоорой
Түрлэг дүүрэн түмнээ түшин
Түвшин баяртай жаргаж яваарай
Дахилт: