Зөрж өнгөрөх бүсгүй доголон нулимстай байвал
Зөрөг зам дээр үлдээсэн учралаа эргэн санаарай
Сайхан хайр чамаас хүсээд бүтэлгүйхэн үгстэй үлдсэн ч
Санах эрх нь түүнд бий, нулимс хатна
Охидыг сэтгэлийг шархлуулж энгэрээ норгох ямар байна
Олон шөнийн нойр хулжаах ороо бодлын эзэн байх сайхан байна уу
Зөрж өнгөрөх бүсгүй шиг нэг нь өчигдөр энгэрт чинь наалдаад уйлсан ч
Зөөлөн дулаан инээмсэглэлээр өнөөдөр урамшуулах сэтгэлтэй
Бүсгүй хүн ятгын аялгуу, ингэний буйлаанд мэлмэрдэг ч
Бүхий л орчлонгийн зовлонг нуруундаа үүрээд алхах тэнхээтэй
Бүлээн уураг, сэтгэлийн их хайраар хорвоог уяраах шидтэнг
Бүтэлгүй хайрын үгсээр шархлуулж яваа эр хүн Та нүгэлтэн