2012-03-26
Ай даа хорвоо юу ч гэх вэ дээ

Ай даа хорвоо юу ч гэх вэ дээ

Ая:Б.Бямбабаатар, Үг Д.Эрдэнэхуяг

Тун чиг сайхан царайг нь

Тойроод өнгөрч чадаагүй

Тоохгүй гэдгийг нь мэдсээр байж

Тойглож гуйснаа бодохлоор

            Алдуул хонгор салхи шиг

Алдрай насны дурлал минь

Хоолойн цараа хүрээгүй аялгуу байсан ч юмуу даа

Холын холдоо хүрээлсэн солонго байсан ч юмуу даа

Ай даа хорвоо юу ч гэх вэ дээ

Үлээгээд өнгөрсөн салхи шиг

Эргээд хэзээ ч уулзаагүй

Ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж

Итгэж хүлээснээрээ санахлаар

            Алдуул хонгор салхи шиг

Алдрай насны дурлал минь

            Амьдралд сэвэлзээд өнгөрсөн салхи байсан ч юмуу даа

Арай л өндөрт хөвөлзсөн үүл нь байсан ч юмуу даа

                        Ай даа хорвоо юу ч гэх вэ дээ

Саруулхан цэлмэг харцанд нь

Санаан зоргоор дурлахдаа

Салаад холдохыг нь мэдсээр байж

Сэтгэлээ чилээснээ бодохлоор

            Алдуул хонгор салхи шиг

Алдрай насны дурлал минь

            Сэтгэл зүрхээр минь наадсан зэрэглээ байсан ч юмуу даа

            Сэрүүн залуу насны минь зүүд нь байсан ч юмуу даа

Ай даа хорвоо юу ч гэх вэ дээ

https://www.youtube.com/watch?v=CMmKPmNQaIU

Бичсэн: Muugi | цаг: 13:39 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax