2012-11-22
Сонгуультай холбоотой эргэцүүлэл
Сонгуульд ирц  хүрээгүй байж болох талаар дүн гараагүй байхад ярьж эхлэв.  Бас   өгөөгүй болон өгсөн хүмүүсийн дунд ширүүн маргаан өрнөж эхлэв. Аливааа зүйлд хоёр тал байдаг. Яг л үнэн худал шиг.  Үргэлж л хожигдсон тал нь гомдолтой байдаг нь сонгуулийн жам юм шиг. Тэгээд л энд тэнд шүүхдэлцэнэ дээ. Нэг хэсэгтээ л шүүхэд сонгуультай холбоотой гомдол тасардаггүй байх. За тэгээд үндэслэлээсээ болж ихэнх нь буцаагддаг биз. Бид том ярьдаг, хоосон чалчдаг гэж нэрэлдэг 76 бол яах вэ хийж байгаа, ярьж байгаа нь бүх хүний нүдэн дээр ил байдаг. Мэдээж нууж,  хаасан зүйл зөндөө л байдаг байх. Гэхдээ тэдний алдахыг отоод сууж байдаг нөхдүүд олон тул яаж ийгээд л илчилнэ. Ядаж л шар хэвлэлд бичнэ. Улс орны хөгжлийн гол чиг, ирээдүйн төлөв, аюулгүй байдал гээд олон том асуудлыг тэд шийднэ. Мэдээж бас л бүхний нүдэн дээр. Нэг хэсэг тэд хэн нь ч гарсан адилхан гэсэн бодол ихэнх хүний толгойд орчихсон тэр нь одоогийн дийлэнх сонгогчдыг бүрдүүлдэг залуу үеийн тархинд сургааль мэт шингэчихсэн. Хүний тархинд нэгэнт тогтсон үзэл санааг өрчилнө гэдэг үнэхээр хэцүү. Цаг үе өөр болж арай жаахан холыг хардаг хэсэг нь сонголт гэдэг бидний амьдралыг шийдэж байна гэдгийг ойлгож эхлээд бусаддаа нөлөөлж, энэ тухай ярьж бичиж, басхүү сонгуульд өрсөлдөж буй нөхдүүдийн дунд ч ширүүн өрсөлдөөн бий болж, жинхэнэ утгаараа хоорондоо тэмцэж, олонд өөрсдийн мөрийн хөтөлбөр гэдгийг бодитоор харуулж, төлөвлөгөө, тайланг үндэслэлтэй гаргадаг болж ирж байна. Азийн барыг 4 жил яриад болгочихгүй харин олон жилийн зорилттой, судалгаатай, бодит мөрийн хөтөлбөр дээр бий болгодог гэдгийг ойлгосон гэсэн үг. Нам эвсэл, нэр дэвшигч гээд бүгдийг харж, судалж, бас тараадаг ухуулгыг нь түлхээсээ өмнө уншдаг болж байна. Одоо жаахан хиймээр байгаа юм бол сонгуульд саналаа өгөх нь амьдралд яаж нөлөөлдгийг залууст ойлгуулмаар. Нөгөө ашиггүй гэдэг үзэлтэй залуу үе дийлэнх хэсэг болж ирэнгүүт ирц хүрэхгүйн асуудал сонгуульд түгээмэл ажиглагдаж байх шиг байна.  Хороо гоороо ховорхон ордог, бараг байдгийг нь ч мэддэггүй залуус ИТХ-ын сонгуульд  ач холбогдлоо өгөхгүй байна. Тэд хороо, дүүргээсээ харъяалалгүй амьдарч байгаа мэт өөрийгөө боддог.  Ингэж бодож, ярьж буй залуус ихэвчлэн дүүргийн эмнэлэг байтугай өрхийн эмнэлэгээ хаана байдгийг ч мэдэхгүй, хааяахан хэрэг болдог хорооны тодорхойлолтондоо настай ээж, аав, өвөө эмээгээ л гүйлгэчихдэг. Тэдний хувьд  дүүрэг байтугай хороо ч сонин биш. Гудамжинд нь ёлтойх гэрэл асахгүй бол хаанаас засдагийг ч мэдэхгүй, хогны машин ирэхгүй бол хааш нь гомдоллохоо мэдэхгүй, сардаа нэг ирдэг тэднийг хааяа ирэхгүй бол тэгж л байдаг мэтээр хүлээж авдаг. Ард нь хэн ч байсан энэ байдал хэвэндээ л байх мэт ойлгодог. Өнөөдөр бид нийслэлийнхээ, дүүргийнхээ амьдрал, асуудалд хүний хүн шиг ханддаг. Энэ талаар сунжруулбал нөгөө том хотын соёл гэдэг ухагдахуун яригдна. Гэхдээ залуус  тэр сонгууль надад хамаагүй ээ, ялгаагүй гэж хэлэхээсээ өмнө өөрийн эргэн тойрноо харах хэрэгтэй. Орон нутагт ирц арай өндөр байгаа нь тэнд амьдарч буй иргэд нутгийн захиргааныхантай илүү харьцаж, тэдний амьдралд оролцоо нь хэр байгааг мэдэрдэг, хариуцлагыг илүү ухамсарладгийнх биз. ЗАЛУУС ГЭРЭЛТЭЙ ГУДАМЖААР АЛХАХ ДУРТАЙ ШИГЭЭ СОНГУУЛЬ ӨГДӨГ БАЙМААР. Амьдрал чинь шууд болон шууд бусаар сонгуулийн үр дүн нөлөөлдөг. Бас өнөөдөр чамд мэдрэгдэхгүй ч тэдний ажлаа хийж буй 4 жилийн үр дүн, явцад эргэн тойрны чинь юмс, ядаж л гудамж чинь гэрэлтэй байх үгүй ч хамаарна. Үүнийг л ойлгож байж дараа нь надад хамаагүй гэж дугарах хэрэгтэй гэж бодож байна даа.
Бичсэн: Muugi | цаг: 12:52 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax