Хуран цугласан нөхөд минь буцлаа
Хурынх шиг нулимс нүдийг минь бүрхлээ
Хун хун даа дасдагийн адилаар
Хүн хүндээ дасдаг юм байж дээ
Айлчлан ирсэн нөхөд минь буцлаа
Асгарах нулимс нүдийг минь бүрхлээ
Ангир ангир дагуулдагийн адилаар
Амьдрал хүнийг дагуулдаг юм байж дээ
Санаа нийлдэг нөхөд минь буцлаа
Сархадын шил нь ширээн дээр үлдлээ
Сэтгэл зүрхний хайртай чи минь
Сэмхэн тэднийг даган одлоо
Хүсэл нийлдэг нөхөд минь буцлаа
Хөөр баяр тэдэнтэй одлоо
Хааяа хаяа хөнгөхөн шүүрс алдаад
Хавирган сар шиг би ганцаар хоцорлоо
http://www.xyyp.mn/Muujig/7936/