2013-07-15
Мөнхсоёл “Нууцхан чамдаа”


Ганган сайвар өдрүүд өнгөрнө үү яав

Гангар харцандаа хайраа би нуулаа даа

Алтай шиг түшигтэй аавын хүүд дасаад

Алаг хорвоод амьдрах л сайхан байна

Навчис алтраад хорвоо буцах цагаар

Намайг л  гэсэн нэг харцыг тань боддог доо

Хайртай хайртай гээд тавилангаа яалтай вэ

Ханьлах нь үгүй чи минь амгалан байгаасай *амгалан  байгаасай*

Ингэн буйлаан нулимс эвлэнэ үү яана

Ижилгүй хайрандаа гунигаа нуулаа даа

Инээд шиг гэрэглтсэн хүний үрийг дасгаад

Итгэл дутуу чиг хайрлах л сайхан байна

Цасан будраад хорвоо зүүдлэх цагаар

Цаанаа жавхаалаг төрхийг тань боддог доо

Даслаа даслаа гээд тавилангаа яалтай вэ

Дэргэд минь үгүй чи минь амгалан байгаасай *амгалан  байгаасай*

Анир намуун замилан хатуурхана уу яана

Алаг нүдэндээ би хүслээ нуулаа даа

Ангир жигүүртэй гэгээн хайрыг нисгээд

Амин дэлхийдээ дуулах л сайхан байна

Газар инээж хорвоо  сэрэх цагаар

Галтай цайлган нэг заяаг тань боддог доо

Итгэлээ итгэлээ гээд тавилангаа яалтай вэ

Ирэх нь үгүй чи минь амгалан байгаасай *амгалан  байгаасай*

 

http://www.youtube.com/watch?v=0-M3SB61cZY
Бичсэн: Muugi | цаг: 19:19 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax