Хавар болохоор хааяа зун болтол унтмаар санагдах юм
Хачин бодол, эмзэг сэтгэл гэдгийг мэдрэхгүйгээр
Хамгийн сүүлчийн өдөр сэрмээр санагдах юм
Хавар болохоор хааяа хаашаа ч юм зугтмаар болох юм
Улаа бутран жаргах нарны уянга дууг сонсолгүйгээр
Улирч одсон хойно нь ирмээр санагдах юм
Зүрх догдлуулан эгшиглэдэг хаврын дуу
Зүүд хүртэл зүгээр байлгахгүй эгшиглэх юм
Аниргүй бүхнийг намуухнаар сэрээж
Алсаас шувуудын ирэх дуу нойр хулжаах юм