2011-12-13
Олон нэртэй, онцгой нэг бүсгүйд

Эгдүүтэй сэргэлэн энэ бүсгүйг

Эрка ч гэдэг, Баяраа бас Эрэвхий, Цээгий ч гэж дуудах нь бий

Уудлаад байвал өөр нэрнүүд

Ундрах болтой юм билээ

Олон нэртэй шигээ олон зантай гэж андуурч болохгүй

Овсгоотой энэ охин бол миний найз бас бидний НАЙЗ

Сайхан сэтгэл, хүн чанар, үнэнч зүтгэл гээд

Сайшааж хэлэх олон чанартай чадалтай БҮСГҮЙ

Амнаас гарах үг нь хурц

Алиалж байгаад хөнгөхөн шоглочихдог

Уран үгийг ундрага ч юм шиг

Угийн сэргэлэн зангийнх ч юм шиг

Ухаантай охин шүү миний НАЙЗ

Найзаар нь хүнийг таньдаг гэдэг дээ

Ийм найзтай болохоор бид бас дажгүй БҮСГҮЙЧҮҮД

Нэрэн дор нь хальт өөрсдийгөө рекламдчихъя

Энийг залруулбал боломж ашиглах гэдэг дээ

Найз гэдэг сайрхаж явахад сайхан

Хазайхад түшиг, хатуу дарсны хань

Хэцүүхэн үед нөмөр, гуниг нэмэглэх түшиг

Задарсан үед даруулга, замаа олдог луужин

Найз гэдэг уйлвал алчуур, дуулбал түрлэг

Чи минь миний ийм л НАЙЗ

Чин үнэндээ би ч чиний тийм л найз байхыг хүсдэг

Энэ хорвоод чамайг бэлгэлсэн ээжид чинь баярлалаа

Энэ хорвоог сонгож ирсэн чамдаа баярлалаа

Хайртай найздаа ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ     2011.12.06

Бичсэн: Muugi | цаг: 18:21 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax