2011-12-13
Анддаа


Анддаа хэлэх үгийг арай ядан эвлүүлэн бичлээ

Аз жаргал тосон инээг гэж ирээдүй юуг нь ерөөе ...

Хорвоод хүн мэндэлснээ зарлах гэж хоолой мэдэн уйлж төрдөг

Хорвоод хүн амьдарснаа  гэрилж ирээдүйн түүхийг бүтээлцдэг гэдэг

Уйлсан дууг чинь орчлон сонсож баяссан тэр өдрөөс

Уралсан түүхийг чинь  ирээдүй  уншиж бишрэх болтугай...

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

 

Баяр цэнгэл, хөгжөөн дуутай явна би

Бахдам сайхан найзууд минь байгаа болхоор

Бурмын үг, урмын сэтгэлээр дүүрэн явна би

Буруулж хазайхгүй нөхөдтэй болохоор би

Орчлонд дуутай төрсөн өдөр болхоор

Онцолж өнөөдөр цугласан болхоор

Оргилуун дарсыг хундага харшуулан тулгъя

Одтой залуу насаа нэг насаар нэмье

Сайхан үгсийг цуглуулан бичивч

Сэтгэлийн галанд хүрэхгүй багаддаг

Санаа зөв, сэтгэл амгалан явахын цагт

Сайн нөхөд, сайн нэр хамт явдаг хорвоо болхоор

Нөхдөөрөө би өөрийгөө дүгнэнэ

Нөмөрлөж түших андуудаараа бахархана
Бичсэн: Muugi | цаг: 18:25 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax