2012-04-16
Одоо

Дуусдаггүй захиаг чамд бичмээр санагдаад

Дурсан санах бүхнээ харуусал болгон хэлмээр байна

Дутуу дундуур харагдахгүй гэсэндээ инээж явсаар залхалаа

Дуугуй байж залхалаа, одоо л чамд агсам тавимаар байна

Худал инээсэн өдрүүдийн нуугдсан гунигийг

Хур болгоод чам дээр асгачихмаар байна

Хэзээ ч ирэхгүй мэт аашлах омголон занг чинь басч

Хэнд ч хэлээгүй тэр л үгсээ хатуухан шиг хэлчихмээр байна

Бичсэн: Muugi | цаг: 19:31 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ёооё чи үнэхээр мундаг юм аа. 0328 Shock
Бичсэн: хосоо (зочин) цаг: 15:25, 2013-03-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax